Шууд Chart

ХХААХҮ-ийн салбарын ахмадуудын шатрын тэмцээн эхэллээ

2020-09-25 13:04:37

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан салбарт ажиллаж байсан ахмадуудын дунд шатрын тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд шатрын спортод сонирхолтой олон ахмадууд оролцож, өрсөлдөөнтэй болж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь хамт ажиллаж байсан найз нөхөдтэйгөө уулзаж сонин сайхнаа хуваалцан, цагийг дурсамжтай, хөгжилтэй өнгөрүүлэх бас нэгэн боломж гэдгийг ахмадууд ярьж байлаа. 

Эх сурвалж: ХХААХҮЯ


ХХААХҮ-ийн салбарын ахмадуудын шатрын тэмцээн эхэллээ   
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй