Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймагт ажиллав

2020-09-29 10:55:12

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй Монголын анхны шууд ангижруулсан төмөр боловсруулах үйлдвэр Бэрэн группийн “Хөх ган” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Бэрэн групп нь 2019 онд Эрдэнэтийн төмрийн үйлдвэрийн цогцолборын барилгыг барьж, тоног төхөөрөмжийг угсарч дуусгасан байна.

Тодруулбал, Эрдэнэтийн төмрийн үйлдвэрийн цогцолбор нь төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр, шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, ширмийн үйлдвэр, арматурын төмрийн үйлдвэрээс бүрдэх юм.

Улмаар төмрийн хүдрийн нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн хүчин чадал жилдээ 250 мянган тонн, шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн хүчин чадал 100 мянган тонн, ширмийн үйлдвэрийнх 100 мянган тонн, арматурын төмрийн үйлдвэрийн хүчин чадал 200 мянган тонн байна гэдгийг Бэрэн группийн удирдлага танилцуулж байв.

Монголын анхны арматурын төмрийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 40 мянган айлын орон сууцыг барихад шаардлагатай арматурын төмрийг жилд бэлтгэх боломжтой болно.

Өнөөдрийн байдлаар “Хөх ган” ХК-ийн үйлдвэрийн ширмийг БНХАУ, БНСУ-ын зах зээлд экспортлох боломжтой.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймагт ажиллав  
Үзсэн: 413 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй