Шууд Chart

Б.Анура: Усны нөөцийг хамгаалах нь иргэн бүрийн алхам тутам мөрдөх үүрэг

2020-09-29 15:37:10

. Тэгвэл энэ удаад “Цэнхэр алт, Ой мод” хэмээх хэсэгчилсэн арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран эхлүүлээд байгаа юм. Энэ талаар тус цагдаагийн албаны УСХАХ-ийн мэргэжилтэн Б.Анурагаас цөөн асуултад хариулт авлаа.

-“Цэнхэр алт, Ой мод” арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлаа дээдлэх мэдлэг олгож, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлнэ” хэмээн тусгасан. Энэ хүрээнд  ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр энэ сарын 3-наас “Цэнхэр алт, Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна. Сарын хугацаанд үргэлжлэх уг арга хэмжээний хүрээнд ойн нөөцийн хомстол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилттой ажиллаж байна.

-“Цэнхэр алт, Ой мод” арга хэмжээг зохион байгуулахад олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Энэ оны эхний найман сарын байдлаар ойн сан мөн байгаль орчныг бохирдуулсан хэдэн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ?

-Улсын хэмжээнд энэ оны эхний найман сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 1189 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан. Үүнээс харахад өнгөрсөн оны мөн үеэс 771 буюу 1.8 дахин өссөн байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 813, зөрчлийн шинжтэй 315 гомдол, мэдээллийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. Шийдвэрлэсэн хэрэг зөрчлийн 87.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй бол 12.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байсан. Үүнээс хууль бусаар мод бэлтгэсэн 56, ой хээрийн түймэр тавьсан гурав, байгаль орчин бохирдуулсан дөрвөн хэргийг шийдвэрлэсэн.

-Усны нөөцийг хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх нэн түрүүний алхам юу вэ?

-Хамгийн эхэнд иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөөсөө эхлэх, усаа хайрлаж хамгаалах хэрэгтэй. Иргэн хүний ухамсар хамгийн чухал гэдгийг л онцолмоор байна. Үүнээс гадна усны нэгдсэн бодлого, усны нөөцийг нэмэх, ашиглалтыг сайжруулах, Усны тухай хуульд заасны дагуу усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх шаардлага тулгараад байсныг энэ онд шийдвэрлэж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Усны газар шинээр байгуулагдан бодлогын хүрээнд ажиллаж байна. БОАЖЯ-ны харьяанд орон нутагт усны 21 сав газрын захиргаа ажиллаж байгаа ч чадавх нь сул байгаа. Учир нь усны мэргэжлийн байгууллагуудын хүний нөөц, машин, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай. Хамгийн гол нь иргэд өөрсдөө гол мөрнөө хайрлах, усаа хайрлаж, гамтай хэрэглэх зайлшгүй шаардлагатайг дахин хэлмээр байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Анура: Усны нөөцийг хамгаалах нь иргэн бүрийн алхам тутам мөрдөх үүрэг  
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй