Шууд Chart

Тусгай үүргийн онгоцоор 248 иргэн эх орондоо ирлээ

2020-10-01 14:43:50

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 248 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-12, өндөр настан-38, бага насны хүүхэдтэй гэр бүл-50, жирэмсэн-2, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 135 иргэн байна.

Иргэдийг “Корпорэйт” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах хуваарьтай байсан ч дулааны шугамын засварын ажлын улмаас “Эрхэс”, “Тэмүжин”, “Майсон”  зочид буудал, “Синдүра мед” эмнэлэг, “Налгар” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдэээллээ. 


Тусгай үүргийн онгоцоор 248 иргэн эх орондоо ирлээ  
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй