Шууд Chart

"Морин хуур" 33 дахь удаагийн наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтад орох дуунууд тодорлоо

2020-10-11 09:49:50

Оны шилдэг дуу шалгаруулах "Морин хуур" наадам энэ жил 33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 10-нд МХО -нд уг наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт зохион явагдаж дүнгээ гаргалаа.

"Морин хуур" 33 дахь удаагийн наадмын эхний шатны шалгаруулалтад Мэргэжлийн дууны төрөлд 33 дуу, Нийтийн дууны төрөлд 34 дуу, Эстрад дууны төрөлд 17 дуу дуулагдсан бөгөөд уралдааны Мэргэжлийн болон Нийтийн дууны төрөлд шүүгчээр Монгол Улсын Ардын Жүжигчин Б.Жавзандулам, ҮУИТ - ын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Буянбаатар, Урлаг судлаач МУСГЗ Ч.Буянхишиг, Хөгжим судлаач, доктор Б.Батжаргал, "Морин хуур 2018" наадмын гранпри шагналт Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, Эстрад дууны төрөлд шүүгчээр Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Ухнаа, СУИС-ийн ХУС-ийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхмийн эрхлэгч, МУГЖ Ч.Насантогтох, Хөгжмийн найруулагч Б.Бат-Эрдэнэ / Аранзаа /, "Морин хуур 2018" наадмын гранпри шагналт Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц нар тус тус шүүн тунгаасан юм.

Жич: Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 2020 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улсын Филармонийн Концертийн танхимд зохион байгуулагдах шалгарсан бүтээлийн найрал хөгжмийн удирдбарыг 10 дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цаг хүртэл журмын дагуу хүлээн авна. Хугацаа хожимдсон бичвэрийг хүлээн авахгүй. /Удирдбар 1 хувь, тоглох хувь тус бүр 1 хувь/

- Уралдааны II шатны бэлтгэл сургуулилтыг 10 дугаар сарны 14-ний өдрөөс Улсын филармонийн концертийн танхимд хуваарийн дагуу эхэлнэ гэж Соёл урлагийн газраас мэдээллээ. 


"Морин хуур" 33 дахь удаагийн наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтад орох дуунууд тодорлоо  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй