Шууд Chart

“Араатны хаан арслан” бүрэн хэмжээний киноны хоёрдугаар ангийг хийнэ

2020-10-13 10:03:36

“Walt Disney” кино компани “Араатны хаан арслан”, “Мулан”, “Аладдин”, “Дамбо” зэрэг хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүрэн хэмжээний бүтээл болгон “хөрвүүлсэн”. Тэгвэл “Араатны хаан арслан” бүрэн хэмжээний киноны хоёрдугаар ангийг хийхээр болсон бөгөөд . Түүнчлэн хоёрдугаар ангийн зохиол хэдийн бичигдсэн бөгөөд найруулагчаар “Moonlight” киногоор Академийн шагнал хүртсэн Барри Женкинс ажиллахаар болжээ.

Ташрамд дуулгахад, “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кино 1994 онд гарсан бол өнгөрсөн онд үзэгчдэд хүрсэн бүрэн хэмжээний кино дэлхий дахинаас 1.66 тэрбум ам.долларын ашиг орлого олсон.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Араатны хаан арслан” бүрэн хэмжээний киноны хоёрдугаар ангийг хийнэ  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй