Шууд Chart

Улсын заан Б.Сайнбаяр ажлаа хүлээлгэн өгч, улсын гарьд И.Доржсамбуу оронд нь сонгогдлоо

2020-10-16 14:16:28

МҮБХ-ны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр цаашид суралцах болсон хүндэтгэх шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.

Ийнхүү тус холбооны тэргүүлэгчид хуралдан хүсэлтийг хүлээн авч, тэргүүлэгч, улсын гарьд И.Доржсамбууг гүйцэтгэх захирлаар сонгосон байна.

Б.Сайнбаярын хувьд 2018 онд Монголын үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр холбооны гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын заан Б.Сайнбаяр ажлаа хүлээлгэн өгч, улсын гарьд И.Доржсамбуу оронд нь сонгогдлоо  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй