Шууд Chart

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн маргааш эхэлнэ

2020-10-16 16:17:31

"Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий хошой мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бангкок-1998” Азийн наадмын мөнгө, “Бусан-2002” Азийн наадмын алтан медальт, “Тегеран-1997” Азийн АШТ, “Бусан-1997” Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний 10, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын долоон удаагийн аварга, МЧБХ-ны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн маргааш эхэлж, 18-нд өндөрлөнө.

Спортын төв ордны “А” зааланд болох тус тэмцээн 2009 оноос хойш тасралтгүй болсон энэхүү тэмцээн өмнө залуучуудын хөнгөн жингийн ангиллаар болдог байсан бол энэ удаа олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа бэлтгэх үүднээс насанд хүрэгчдийн 10 жингээр ангиллаар зохион байгуулагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн маргааш эхэлнэ  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй