Шууд Chart

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

2020-10-16 16:38:32

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр Монгол Улс дахь Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, доктор Стефаны Бурриг хүлээн авч уулзлаа.

Хамтын ажиллагаа 1999 оноос эхлэлтэй бөгөөд 2017 оноос “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах чадавхыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Уулзалтаар төслийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа, ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

Төслийн хүрээнд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагын байгууламжтай болж эрэн хайх, аврах ажиллагааны тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны сургагч багш нарын мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй