Шууд Chart

Тусгай үүргийн нислэгээр 252 иргэн эх орондоо ирлээ

2020-10-17 08:58:42

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 19:00 цагт газардлаа. Тус онгоцоор 252 иргэн эх орондоо ирлээ. Тодруулбал, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, өндөр настан 30, эрүүл мэндийн шалтгаантай 22, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 149 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Тусгай үүргийн нислэгээр 252 иргэн эх орондоо ирлээ  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй