Шууд Chart

"Нислэгийн удирдагчдын олон улсын өдөр" ирэх 7 хоногт болно

2020-10-17 12:44:39

Жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр “Нислэгийн удирдагчдын олон улсын өдөр” тохиодог. Энэ өдрийг угтан Монгол Улсын Нислэгийн удирдагчдын холбооны үе, үеийн дарга нар Нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвд өнөөдөр уулзалдаж дурсамж яриа өрнүүллээ. Улмаар баримтад нэвтрүүлгийн ярилцлагад оролцлоо.

1995 онд Монгол Улсын Иргэний агаарын тээврийн байгууллагад ажиллаж байсан нислэгийн удирдагчид сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж Нислэгийн удирдагчдын эрх ашгийг хамгаалах түр хороог байгуулан бүрэлдэхүүнд нь Р.Баатархуяг, Дү.Гантөмөр, Г.Ганбаатар, С.Буяндалай, Ж.Дэмбэрэл, Б.Алтанцом нарын нислэгийн удирдагч нар ажиллаж байжээ. Ингэснээр Монгол Улсын Нислэгийн удирдагчдын холбооны үндэс суурь тавигдаж байсан түүхтэй.

Эх сурвалж: ИНЕГ


"Нислэгийн удирдагчдын олон улсын өдөр" ирэх 7 хоногт болно   
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй