Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2020-10-19 12:05:12

2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 26-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

- Хугацааны эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна -

Хур тунадас: 19-нөөс 20-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст цас, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19-нөөс 20-нд шилжих шөнө төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зүүн хагаст  секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 21-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа нийт нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир,  Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байх төлөвтэй.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй