Шууд Chart

Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батална

2020-10-20 15:32:02

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаанаар “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.

УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын бүх Байнгын хорооны дарга нар, намуудын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Харин УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэ Улсын Их Хурал бүрдэж, Байнгын хороодын дарга нарыг сонгож баталсантай холбогдуулан Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж батлах шаардлага үүссэн байна. Энэ үндсэн дээр уг тогтоолын төслийг боловссруулжээ.

Тогтоолын төсөлд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулан гишүүдэд нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын төлөөлөл Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Та бидний эвслийн төлөөлөл С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Зөв хүн электорат эвслийн төлөөлөл Т.Доржханд, УИХ-ын бие даагч гишүүн Н.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулахаар тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.


Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батална  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй