Шууд Chart

Хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа

2020-10-20 17:18:39

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн махны үнийн хязгаарлалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас асуулт асууж хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Т.Аубакир дээрх Ажлын хэсгийг байгуулж буй асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр махны экспортоос багагүй хэмжээний орлого бололцоотой талаар тоо баримт дурдан, мах экспортлох квотыг аймгуудаар хуваарилах саналыг хэллээ. Малын халдварт өвчний голомтот аймгуудаас, мал аж ахуйн эрүүл бүс нутгуудад мал оторлох асуудалд онцгой анхаарал хандуулах саналыг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хэлж байв. Түүнчлэн махны экспортод малын халдварт өвчний голомтот бүсүүдийнхээ асуудлыг шийдвэрлэх, малын эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарах, малын дайвар бүтээгдэхүүний боловсруулах, экспортлох асуудлаар санал хэлэв.

Ингээд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив. Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Ганибал, Б.Бейсен, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар ажиллахаар боллоо.


Хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй