Шууд Chart

“Их Дуулга” тэмцээнд Япон, БНСУ-ын баг тамирчид оролцохгүй гэдгээ мэдэгджээ

2020-10-22 10:40:38

Унгарын нийслэл Будапешт хотод энэ сарын 23-25-нд жүдо бөхийн “Их Дуулга” тэмцээн болох бөгөөд үүнд Япон, БНСУ-ын баг тамирчид оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Учир нь цар тахлын улмаас ийнхүү шийдвэр гаргажээ.

Мөн дээрх тэмцээний үеэр ариутгал, аюулгүй байдлыг дээд түвшинд явуулж, бөхчүүдийг дөрвөн удаа коронивирусний шинжилгээнд хамруулах гэнэ.

Сонирхуулахад, Украины дэлхийн хошой аварга Дарья Белодед жин ахиж, 52 кг-д барилдахаар болжээ. Ингэснээр түүний гол өрсөлдөгч Францын Амандин Бюшар, Италийн Одетте Жуффрида нар болоод байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Их Дуулга” тэмцээнд Япон, БНСУ-ын баг тамирчид оролцохгүй гэдгээ мэдэгджээ  
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй