Шууд Chart

Яндан хөөлөх төхөөрөмж бүтээжээ

2020-10-22 10:58:24

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Л.Батгэрэл  үлээгч аппарат дээр суурьлуулсан яндан хөөлөх төхөөрөмж зохион бүтээлээ.

Үлээгч аппаратны ажилласан дугуйг ашиглан тухайн айлын янданд тааруулан труба хийсэн байна.  Дээрх төхөөрөмжийг туршин шалгах зорилгоор Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид гэр хороололд амьдардаг алба хаагчдынхаа яндаг хөөллөө.



Энэхүү туршилтанд тулгуурлан аюулгүй байдлыг хангах үүднээс үлээгч аппаратнаас сорогдон гарч байгаа хөө тортогийг агаарт дэгдээхгүй байх зорилгоор тааран шуудай эсвэл агаар шүүгч филтер хийх, мөн айл өрхүүдийн яндан өөр өөр хэлбэртэй учир янданд таарах аргаар өөрчлөн тааруулж ашиглахаар боллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Яндан хөөлөх төхөөрөмж бүтээжээ  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй