Шууд Chart

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзав

2020-10-22 11:05:18

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Ковид-19” халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Мөн НҮБ-ын “Хүн амын сан”-аас хандивласан ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг 09 дүгээр сарын 03-28-ны өдрүүдэд тусгай үүргийн нислэгээр ирсэн эмэгтэйчүүдэд болон үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа эмэгтэй алба хаагчид, резидент эмч нарт тарааж ажилласан тухай тайланг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзав  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй