Шууд Chart

Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ээлжит бүтээлээ түгээлээ

2020-10-22 11:31:25

Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “One shot” хэмээх дууныхаа клипийг үзэгч, сонсогчиддоо хүргэж эхлээд байна.

Өвөрмөц, содон шийдэлтэй хийгдсэн тус дууны клипийг гэргий Ж.Бямбасүрэн нь чимэхээс гадна олны танил эрхмүүд тогложээ.

Тодруулбал, “The Voice of Mongolia” шоуны шүүгч, дуучин Ука, продюсер С.Ононбат, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяраас гадна “Шарк танк” нэвтрүүлгээр сайн мэдэх бизнесмен Д.Энхтүвшин, хөтлөгч Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нар гэргийн хамт оролцсон байна.

Агуулгын хувьд 1990-ээд оны стиль имижийг бүрдүүлсэн байв. Мөн “440HZ” рекордсын залуу уран бүтээлч NENE-тэй хамтран дуулжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ээлжит бүтээлээ түгээлээ   
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй