Шууд Chart

Монголын зохиолчдын төлөөлөл Казахстаны элчин сайдын яаманд зочилжээ

2020-10-22 11:59:10

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд Жалгас Жумаeвич Адилбаeвын урилгаар Монголын зохиолчдын төлөөлөл тус Элчин сайдын яаманд зочилж, ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтад МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав, гүйцэтгэх захирал М.Саруулдалай, ахмад зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Монголхүү нар оролцов.

Тэдний уулзалтын гол зорилго нь Казахстан болон Монголын зохиолчдын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ажил хэргийн тогтмол харилцаатай байх, зохиолчдынхоо бүтээл туурвилыг харилцан сурталчилахад оршсон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын зохиолчдын төлөөлөл Казахстаны элчин сайдын яаманд зочилжээ  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй