Шууд Chart

“Cathay pacific airways” компани нийт ажилтнуудынхаа 24 хувийг цомхотгоно

2020-10-22 12:45:38

Хонгконгийн агаарын тээврийн “Cathay pacific airways” компани нийт ажилтнуудынхаа  24 хувийг цомхтгохоор шийдвэрлэжээ. Энэ хүрээнд 8500 хүн түүний дотор  Хонгконгод  ажилладаг  5300 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр  болж  байна.

Тус компани өнөөдрөөс эхлэн бүс нутгийн агаарын тээвэрлэгч Катэй  Драгон  группээс гараад  байна.  Бүтцийн  энэ өөрчлөлтийг хийхэд тус компани 2,2 тэрбум Хонконг доллар  буюу 283 сая ам.доллар зарцуулахаар байгаа аж. Мөн “Cathay pacific airways” 2021 оноос  эхлэн удирдлагуудын цалин хөлсийг бууруулахаар төлөвлөжээ.  Түүнчлэн ирэх  онд   цалин  хөлс нэмэхгүй, бонус  урамшуулал олгохгүй  гэдгээ бүх ажилтнууддаа мэдэгдлээ.

Цар  тахлаас болж нислэгүүд ихээр  цуцлагдсанаас болж  тус компани сар  бүр  шаардагддаг 1,5-2 тэрбум ам.долларын зардлаа 64,5 сая  ам.доллар болгож  бууруулахыг  чармайж байгаа юм байна.  Тус  компанийн  энэ оны  эхний хагасын  цэвэр  алдагдал   9,9  тэрбум  Хонгконг  долларт  хүрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Cathay pacific airways” компани нийт ажилтнуудынхаа 24 хувийг цомхотгоно  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй