Шууд Chart

“Мал-мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явсныг илрүүллээ

2020-10-22 12:45:09

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Мал мах” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс “Мал-мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Toyota starex маркийн тээврийн хэрэгслийг шалгахад, жолооч Д нь 1 адуу, 1 үхэр, 30 гулууз хоний гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явсныг илрүүлж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэд жолооч та бүхэн мах тээвэрлэхдээ гарал үүслийн бичгийн заавал авч явахыг анхаарна уу?

Эх сурвалж: ТЦА


“Мал-мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явсныг илрүүллээ  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй