Шууд Chart

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн даргаллаа

2020-10-22 13:46:46

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Салдангийн Одонтуяа даргаллаа. Энэ нь Монгол Улсын Их Хурлын түүхэнд чуулганы нэгдсэн хуралдааныг эмэгтэй гишүүн даргаласан анхны тохиолдол болж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа нь Олон улсын Эдийн засагч мэргэжилтэй, Олон улсын Бизнесийн удирдлагын магистр, АШУИС-ийн докторант бөгөөд 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай парламентч  юм.

Тэрбээр энэ оны УИХ-ын сонгуулиар дахин сонгогдож, улмаар УИХ-ын дэд даргаар ажиллаж байна.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн даргаллаа  
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй