Шууд Chart

Өртөө авто зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулах чадавх бэхжүүлэх сургалт болж байна

2020-10-22 13:39:18

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах” зорилт дэвшүүлсэн.

БОАЖЯ, ЗТХЯ-наас Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 150-200 км тутам байгуулах түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын стандартыг (Авто замын дагуух үйлчилгээний цогцолбор MNS 5537:2016) батлуулж, ТЭЗҮ-г боловсруулан, байршлын судалгааг боловсруулаад байна.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, БХБЯ, ҮХГ-тай хамтран хэрэгжүүлж буй Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл (ҮХЦТ)-д БОАЖЯ-аас хүргүүлсэн саналын дагуу “Өртөө” авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлэх урьдчилсан судалгааны туршилтын төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-н Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл (ҮХЦТ)-ийн зүгээс “Өртөө” авто зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулахад тавигдах шаардлага, хууль эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн боловсруулах юм.

Иймд дээрх ажлуудыг үр дүнтэй, бодит ажил хэрэг болгох хүрээнд цаашид түр буудаллах цогцолбор байгуулах ажлыг хариуцах бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагыг хамруулсан чадавх бэхжүүлэх сургалтыг 2020 оны 10 сарын 22, 29-ний өдрүүдэд, Япон Улсын Зам, гудамж талбайн судалгааны хүрээлэн, Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яам болон Хүйтэн сэрүүн бүс нутаг дахь зам, гүүр, инженерийн байгууламжийн судалгааны хүрээлэнгийн (ЖАЙКА Хоккайдо-той хамтарч) мэргэжилтнүүд цахимаар зохион байгуулж байна.

Сургалтад Монгол Улсын талаас БХБЯ, ҮХГ, БХТ, БОАЖЯ, ЗТХЯ, МҮХАҮТ-ын холбогдох албан тушаалтнууд, 21 аймгийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид хамрагдаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар


Өртөө авто зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулах чадавх бэхжүүлэх сургалт болж байна  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй