Шууд Chart

Жастин Гэтжи: Хабиб надтай яаж тулалдах нь сонин байна

2020-10-22 14:39:32

АНЭУ-ын Абу-Даби хотын тулааны арал дээр нөгөөдөр болох “UFC-254” тэмцээний гол баатар Хабиб Нурмагомедов, Жастин Гэтжи нарын хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Энэ үеэр Жастин Гэйтжи “Би Хабибт цусыг нь харуулах болно. Тэр өөрөөс нь цус гарахыг хараад яах нь надад их сонин байна” гэсэн бол Хабиб хариуд нь “Та нар мэдэхгүй байх. Би маш их цус харсан. Гэхдээ торонд орж тулалдаад хэзээ ч өөрийнхөө цусыг харж байгаагүй. Гэхдээ юу гээч. Цус гарлаа гээд намайг зогсоож чадахгүй” гэв. Ийнхүү эхний нүүр тулалт харьцангуй тайван боллоо. Гэхдээ Гэйтжи бүстэйгээ гарч ирсэн ч хажуу тийш нь шидчихээд Хабибын бүс рүү зааж “Би тэрийг авна” гэж сануулсан юм.

Иймд Гэйтжи ММА ертөнцийг цочроож, UFC-гийн 70 кг-д салхи оруулж чадах болов уу гэдэн оньсго мэт байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жастин Гэтжи: Хабиб надтай яаж тулалдах нь сонин байна   
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй