Шууд Chart

Барилгын байгууламжийн чанарын улсын зөвлөгөөнөөс дөрвөн чиглэлд 25 зөвлөмж гарч хэрэгжүүлэхээр боллоо

2020-10-22 17:22:34

Барилгын байгууламжийн чанарын улсын зөвлөгөөнөөс дөрвөн чиглэлд 25 зөвлөмж гарч, бодлогодоо тусган ажиллахаар боллоо. Өнгөрсөн хугацаанд болсон Барилгын материал үйлдвэрлэлийн улсын зөвлөгөөн, Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо салбар зөвлөгөөн, Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо сэдэвт салбар хуралдааныг нэгтгэн өнөөдөр Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Энэхүү дөрвөн зөвлөгөөнөөс нийт 54 асуудал хөндсөн. Эдгээр асуудлаас нэгтгэн Барилга хот байгуулалтын салбарын хууль, эрх зүйн орчны бодлогыг боловсронгуй болгох чиглэлт есөн зөвлөмж, Барилгын материал чанар хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлд зургаан зөвлөмж, Барилгын зураг төсөл чанарын хяналтын тогтолцооны чиглэлд, Барилга угсралтын үе шатны ажлын чанар хяналтын тогтолцооны чиглэлд гээд нийт 25 зөвлөмж гарч Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, цаашдын төлөвлөгөөндөө тусгаж ажиллахаар боллоо.

Өнгөрсөн дөрвөн зөвлөгөөнд Төрийн болон Мэргэжлийн төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн оролцлоо. Зөвлөгөөнийг хааж Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо үг хэлж, зөвлөгөөнд оролцогчдод цаашдын ажилд амжилт хүслээ.

Эх сурвалж: БХБЯ

 

Барилгын байгууламжийн чанарын улсын зөвлөгөөнөөс дөрвөн чиглэлд 25 зөвлөмж гарч хэрэгжүүлэхээр боллоо   
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй