Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Монгол-Оросын нөхөрлөл, хамтын ажиллагааны өдрүүд”-ийн нээлт болно

2020-10-23 05:22:45

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Соёлын төв өргөө

06:00 цагт: УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч асан М.Батчимэгтэй салах ёс гүйцэтгэнэ.

Монголын үндэсний цирк

10:00цагт: 300 циркчин цуглаж мэдээлэл хийнэ. Мөн Соёлын яаманд шаардлага хүргүүлнэ. Утас: 88199996

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

10:00 цагт: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны хурал болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

Сүхбаатарын талбай

11:30 цагт: Монгол Улсад Генерал цол бий болсны 76 жилийн ойн хүрээнд Монгол Улсын генералууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудыг хүлээн авч уулзана.

Хүүхдийн төв номын сан

13:00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, утга зохиол, соёл урлагийн нэрт төлөөлөгч Ламжавын Ванганы мэндэлсний 100 жилийн ойд зориулсан . Утас: 94008114, 99005883

Сүхбаатарын талбай

14:00 цагт: "Идэвхтэй алхалтын 10 хоног" аяны хүрээнд "Ахмадын явган аялал" арга хэмжээ нээлтээ хийнэ.

МҮХАҮТ

14:00 цагт: Монгол Улсад Арбитрын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал болно. Утас: 99090339

“UBS” телевиз

16:00 цагт: Манай улсад 60 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын нөхөрлөл, хамтын ажиллагааны өдрүүд” өнөөдрөөс ирэх арваннэгдүгээр сарын 23-нд болно. Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болох бөгөөд “UBS” телевиз Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Монгол-Оросын нөхөрлөл, хамтын ажиллагааны өдрүүд”-ийн нээлт болно  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй