Шууд Chart

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг дэмжиж үг хэллээ

2020-10-23 08:53:00

АНУ-д 2 долоо хоног хүрэхгүй хугацааны дараа ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдана. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Жозеф Байденыг дэмжиж анх удаагаа олон нийтийн өмнө үг хэллээ. Тэрээр өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трампыг эрс хатуу шүүмжилж, Байденыг ерөнхийлөгчөөрөө сонгохыг уриалсан байна.

Пеннсилвани мужид болсон Жозеф Байдены сонгуулийн кампанит ажлын үеэр экс ерөнхийлөгч Барак Обама үг хэлэхдээ цагаан ордны өнөөгийн тэргүүн Дональд Трампын засаг захиргааны эдийн засаг, нийгмийн бодлогоор зогсохгүй түүний хувийн зан араншинг ч ил тодоор шүүмжилэн буруутгасан байна.  

Америкийн экс ерөнхийлөгч Пеннсилвани мужид ийнхүү үг хэлсэн нь ч ихээхэн учиртай. Энэ жилийн сонгуулийн үр дүнд хамгийн их нөлөөг үзүүлэх мужуудын нэг нь Пеннсилвани юм. Үүнээс ч үүдэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид дээрх мужийн сонгогчдын дэмжлэгийг авахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Дональд Трампын Пеннсилвани муж дахь цуглаан мягмар гарагт болсон юм. Харин цагаан ордны тэргүүн лхагва гарагт Хойд Каролинад мөн дэмжигч, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр тэрээр олон найз нөхөд, түншүүдээ алдаж ганцаараа үлдээд байгааг хэлсэн юм. Гэвч ганц дайчин ганцаардахгүй гэж гэдгийг Трамп хэлснээс гадна ерөнхийлөгч асан Барак Обамаг хариу шүүмжлэхээ мартсангүй.  

Ташрамд дуулгахад, АНУ-д улс орон даяар явагдаж байгаа урьдчилсан санал асуулгыг Жозеф Байден 50 хувийн дэмжлэгээр тэргүүлж байгаа бол Дональд Трамп 40 гаруй хувийг саналыг аваад байна. Нэр дэвшигчдийн хоёр дахь халз мэтгэлцээн маргааш болно.     

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг дэмжиж үг хэллээ  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй