Шууд Chart

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзлаа

2020-10-23 15:52:48

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан /2020.10.23/ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Элчин зөвлөх Марко Фэрри, Хамтын ажиллагаа хариуцсан дарга Пьер Ив Люка, Улс төрийн ажилтан М.Ганчимэг болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Сайдын зөвлөх Д.Бадарч, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон бусад холбогдох албаны төлөөлөгчид хоёр талын уулзалтад оролцов.

Уулзалтын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Монгол Улс болон Европын Холбоо нь улс төр, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэг тэр дундаа Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт гаргаж буй хувь нэмэрт нь талархал илэрхийлж, хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар хэмээн тодорхойлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг” онцлон хэлсэн юм.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хүнсний органик Монгол брендийг бий болгон Европын зах зээлд гаргах, Евро стандартыг нутагшуулахад техник туслалцаа авах, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсад арьс ширний үйлдвэрийн техникийн үйлчилгээ, технологи дамжуулах төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, Увсын чацаргана, зөгийн бал зэрэг онцлох бүтээгдэхүүнүүдийг газар зүйн заалттай бүтээгдэхүүний жагсаалтад оруулах, эдгээр бүтээгдэхүүнүүдийн Европын зах зээлд экспортлох зэрэг олон асуудлаар харилцан санал солилцов.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй