Шууд Chart

Хамтын хүчээр коронавируст халдварын хоёр дахь давлагааг эрсдэл багатай даван туулахаар ажиллаж байна

2020-10-23 17:02:29

Дэлхий дахиныг багагүй сандаргаж буй коронавируст халдвар хүн төрөлхтөний дунд дэгдээд 10 сар гаруй хугацааг үдээд байна. Саяхан мэт боловч өнгөрсөн хугацаанд дэлхийн иргэд бид нэгдмэл нэг зорилготой нэгэн цул болсон мэт. Улс үндэстэн хил хязгаар харгалзалгүй “Ковид-19” хэмээх энэ нэршил хүн бүрийн мэддэг сэдэв болж хэрхэн хохирол багатайгаар даван туулах арга замыг хайж улс орон иргэн бүр дор бүрнээ чармайн ажиллаж байна.

Үүний нэгэн тод жишээ бол Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн 21 аймгуудын шуурхай штабын баг бүрэлдэхүүнийг чадвахжуулах, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулах сургалтыг эхлүүлсэн явдал билээ. Өнөөдөр тус баг хамт олон 7 дахь аймаг болох Чингис хааны өлгийн нутаг Хэнтий аймагт ажиллаж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хамтын хүчээр коронавируст халдварын хоёр дахь давлагааг эрсдэл багатай даван туулахаар ажиллаж байна  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй