Шууд Chart

Ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ

2020-10-23 17:45:46

Өнөөдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, 15 ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газартай цахимаар холбогдож, тус аймгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь хилийн боомт ба КОВИД-19 халдвар зөөвөрлөгдөн тархах эрсдэл, хариу арга хэмжээний төлөвлөлтийн талаар ярилцлаа.

Хурлаар КОВИД-19 халдварын дэлхий дахины байдал, ОХУ-д бүртгэгдэж байгаа өвчлөлийн тархалт, эрсдэл, ачаа тээврийн жолооч нар КОВИД-19 халдварын эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар санал солилцлоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй