Шууд Chart

Боловсролын багц хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн өргөтгөсөн хурал боллоо

2020-10-24 09:41:58

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулах дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийг өнгөрөгч наймдугаар сард байгуулсан.

Ажлын хэсгийн өргөтгөсөн хурал энэ сарын 22-ны өдөр болж, Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын батлагдсан “Үзэл баримтлал”-ыг, БШУЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбаатар, хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнгөнбагана танилцуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн санал солилцлоо.

Мөн тус хурлаар Дээд боловсролын тухай, Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулиудын дэд ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүн, дэд ажлын хэсгүүдийн ажиллах төлөвлөгөөний талаар ярилцаж, дэд сайдын зүгээс холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Хуралдаанд ажлын хэсгийн гишүүдээс гадна хувийн их дээд, бага дунд, сургуулийн өмнөх боловсролын салбарын холбоодын төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: БШУЯ


Боловсролын багц хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн өргөтгөсөн хурал боллоо   
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй