Шууд Chart

“Австралийн соёлын сар”-ын албан ёсны нээлт Даваа гарагт болно

2020-10-24 17:43:06

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн, “Моззис” Монгол-Австралийн нийгэмлэг, Хүүхдийн төв номын сан хамтран Даян дэлхийн Австралид төгсөгчдийн холбооны дэмжлэгтэйгээр “Австралийн соёлын сар” арга хэмжээг энэ сарын 19-нөөс нэг сарын хугацаанд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Дээрх арга хэмжээний эхлэл болох  Австралийн уугуул иргэдийн соёлын талаарх ойлголт өгөх, үндэсний онцлогийг илтгэн харуулах зорилготой “Австралийн уугуул иргэдийн уран зургийн долоо хоног” үргэлжилж байна. Энэ хүрээнд 14 уран бүтээлч, оюутан Австралийн уугуул иргэдийн уран зургийн талаар судалж үндэсний арга барилаар бүтээл туурвисан бөгөөд бүтээлээрээ үзэсгэлэн гаргах юм. “Австралийн уугуул иргэдийн уран зургийн долоо хоног” маргаашийг дуустал Хүүхдийн төв номын санд үргэлжлэх бөгөөд хүүхэд залуус, эцэг эхчүүд оролцох боломжтой аж.

Түүнчлэн “Австралийн соёлын сар”-ын хүрээнд Австралийн боловсрол болон кино долоо хоног, номын үзэсгэлэн зохион байгуулагдана. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн 1-6 дугаар ангийн хүүхдийн дунд "Австрали орон миний төсөөллөөр"сэдэвт гар зургийн уралдаан, 7-12 дугаар ангийн сурагчдын дунд ижил сэдэвтэй англи хэл дээрх эссэ бичлэгийн уралдаан зарлажээ.

Ташрамд дуулгахад, .









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Австралийн соёлын сар”-ын албан ёсны нээлт Даваа гарагт болно  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй