Шууд Chart

Япон эр Нара хотын бугануудад зориулж хэрэглээний уут бүтээжээ

2020-10-26 09:43:26

Японы эртний Нара хот давжаа биетэй буга, согогоороо алдартай. Энэ хотын паркад  хаа саагүй харагдах бугануудыг "ариун амьтан" гэж хамгаалж иржээ. Гэвч  2019 онд Нара хотын паркад үхсэн 9 буганы ходоодноос гялгар уут их хэмжээгээр гарч ирсэн байна.

Гялгар уутны хаягдал буганы үхлийн шалтгаан болсон талаар сонссон орон нутгийн бизнес эрхлэгч Хидетоши Мацукава бугад ээлтэй  цаасан уут бүтээх төслийг эхлүүлжээ.

Тэрээр  Нара хотын цаас үйлдвэрлэгч компанитай хамтран шинэ төрлийн эко уутыг бүтээгээд байна. Энэхүү уутыг хийхэд  ашигласан цаасыг будааны хивэг болон сүүний картоноос гарган авчээ.  Буганууд дээрх уутны хаягдлыг идсэн ч тэдний биеэнд сөрөг нөлөөг  үзүүлэхгүй юм. Нара хотын паркад 1000 буга гөрөөс амьдардаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон эр Нара хотын бугануудад зориулж хэрэглээний уут бүтээжээ  
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй