Шууд Chart

Талархал

2020-10-26 10:08:36

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гаргаж байгаагаа Улаанбаатарын цагаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны 22.10 цагт албан ёсоор зарлалаа. Манай улсыг маш богино хугацаанд буюу 6 сарын дотор үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснийг хуралдаанаар онцлон сайшаасан байна.

ФАТФ-аас 4 Шууд хэрэгжилтийн хүрээнд 6 үүрэг даалгавар өгсний 3 нь Санхүүгийн зохицуулах хороонд шууд хамааралтай тул өнгөрсөн оны 10 дугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл буюу 6-хан сарын дотор шуурхай ажиллаж, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлж чадлаа. Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлсэн онцлох зарим ажлаас дурдахад, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг өөрийн зохицуулалттай 6 салбар болон мэдээлэх үүрэгтэй этгээд тус бүрт хэрэгжүүллээ. Мөн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхчиглэлээр хяналт шалгалт явуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зохицуулалттай салбаруудын журам, зааврыг ФАТФ-ын стандартад нийцүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 3,000 орчим этгээдийг сургалтад хамруулах чиглэлээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

ФАТФ-аас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, баг болж хамтран ажилласан зохицуулалтын нийт байгууллагууд, түүний дотор “ЛэндМН ББСБ” ХК, “Транскапитал ББСБ” ХХК, “Нэйшнл Лайф Даатгал” ХХК, “Тэнгэр даатгал” ХХК, “Бидисек ҮЦК” ХК, “Ти ди би капитал ҮЦК” ХХК, “Монум ХЗХ” ХХК, “Кредит юнион Монгол ХЗХ” ХХК, “Платин сити” ХХК, “Юу Ай Пи” ХХК, “Исэнсо” ХХК, “Мэйзонду даймонд” ХХК, Алт арилжаалагчдын холбоо зэрэг байгууллагын удирдага, нийт хамт олонд онцгойлон талархал илэрхийлье. Саарал жагсаалтаас гарахад Та бүхний хүчин чармайлт, идэвх зүтгэл чухал тулгуур багана болсон ба бид бүгдийн үр ашигтай, нягт хамтран ажилласны үр дүн юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлж, ФАТФ-ын зөвлөмж, шаардлагуудыг чанд мөрдөж ажиллахын зэрэгцээ санхүүгийн тогтвортой хөгжлийг хангах, үр дүнтэй, тогтвортой тогтолцоог бүрдүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах болно.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО


Талархал  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй