Шууд Chart

"Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал" цахим хурал боллоо

2020-10-26 10:41:53

"Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал" цахим хурал боллоо. Цахим хурлыг ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ удирдан явуулж, "Монгол Улсын эхийн эндэгдлийн өнөөгийн байдал", "Төрөх тойрон үеийн кардиомиопати, авах арга хэмжээ" сэдвүүдээр ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг, НҮЗП-ийн дотор, зүрх судасны эмч Ж.Сугир нар мэдээлэл хийлээ. 

Цахим хуралд ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ амаржих газар, аймаг, нийслэлийн ЭМГ-ын эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч нар, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүд, дотор, зүрх судасны эмч, Өмнөговь, Дорнод, Булган аймгийн сум, өрхийн эмч, мэргэжилтэн бүхий 245 хүн Zoom-р холбогдон оролцсон байна.  

Эрхтэн тогтолцооны эмгэгийг жирэмсний эрт хугацаанд илрүүлэх, жирэмслэлтийг үргэлжлүүлэн тээлгэх асуудлыг нарийн мэргэжлийн эмч нар багаар хамтран шийдэх, шаардлагатай тохиолдолд эхийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх зэрэг асуудлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэхийг ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ анхаарууллаа. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал" цахим хурал боллоо   
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй