Шууд Chart

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

2020-10-26 10:50:07

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 9 дүгээр гудамжинд иргэн Я-ын 10х6 метрийн хэмжээтэй, иргэн Г-ын 12х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 15:23 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны “Уул”-ын 9 дүгээр гудамжинд иргэн Г-ын 6х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 16:18 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 16:12 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт С /7 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/, Э/2 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Увс аймгийн Завхан сумын 12 дугаар багийн “Буянт” хорооллын 11 дүгээр гудамжинд иргэн Г-ийн 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 02:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2.1 км зам туулан 02:24 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор гал түймрийн дуудлага ихэсдэг. Иймд иргэдийг ахуйн хүрээний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын албанаас анхааруулж байна.


Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье   
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй