Шууд Chart

Хабиб Нурмагомедов 29 дэх ялалтынхаа дараа зодог тайлав

2020-10-26 11:24:50

Холимог тулааны хөнгөн жингийн аварга, ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедов өнгөрсөн бямба гарагийн шөнө Абу Даби хотод болсон “UFC 254” тулаанд АНУ-ын тамирчин Жастин Гэйтжиг ялав.

Дагестан гаралтай, 32 настай тэрбээр өрсөлдөгчөө хоёр дахь үед боох мэхээр буулган авч, 29:0 гэсэн ялалтаа байгууллаа.

Үүнийхээ дараа зодог тайлж буйгаа дэлхий дахинаа зарласан юм.

Энэ тухайгаа тэрбээр “Энэ бол миний сүүлчийн тулаан. Аавынхаа тусламжгүйгээр би энэ хүртэл явж чадахгүй байсан. Намайг Жастинтай тулалдахаар болсны дараа би ээжтэйгээ гурван өдөр ярилцсан. Ээж маань намайг аавгүйгээр тулалдуулахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Би аавыгаа нас барснаас хойш анх удаа ээжтэйгээ ийм удаан ярилцсан. Гэхдээ би ээжээсээ сүүлийн тулаанаа хийх зөвшөөрөл авсан” гэв.

Түүнчлэн  “UFC холбооноос би нэг л зүйл хүсмээр байна. Ирэх мягмар гарагт намайг “pound-for-pound” чансааны жагсаалтын нэгдүгээрт зарлаж өгөхийг хүсч байна. Холимог тулааны төрөлд нийт 29 ялсанаас “UFC”-ийн тулаанд 13-0 амжилт гаргасан надад ийм эрх байгаа гэж би бодож байна” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хабиб Нурмагомедов 29 дэх ялалтынхаа дараа зодог тайлав  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй