Шууд Chart

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гран при шагнал хүртлээ

2020-10-26 12:25:37

Л.Л.Линховоин нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан энэ сарын 21-23-ны өдрүүдэд болж, дуурийн дуучин Д.Дагвадорж гран при шагнал хүртлээ.  

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин аж.

Д.Дагвадорж өмнө нь ОХУ-ын Улан-Үдэ хотод зохиогддог “Байкальский Международный конкурс-III вокалистов” буюу Дуурийн дуучдын “Байгаль нуурын олон улсын III уралдаан” амжилттай оролцож тэргүүн байр эзэлж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гран при шагнал хүртлээ  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй