Шууд Chart

Дуучин Д.Отгонжаргал тоглолтоо хийнэ

2020-10-26 12:38:28

Дуучин Д.Отгонжаргал "Хун галуу" нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 14-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хийхээр болжээ.

Түүний энэ удаагийн цэнгүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, соёлын тэргүүний ажилтан, "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Б.Алтанжаргал, жүжигчин И.Идэрмаа, "UB DRUMS" бөмбөрийн хамтлаг, "Салхи" хамтлаг, бүжгийн "UB dance" хамтлаг оролцох аж.

Дуучин бүсгүй тус тоглолтдоо сүүлийн үед хит болсон дуунуудаас эгшиглүүлэхээс гадна шинэ бүтээлээ ч сонгосон гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Д.Отгонжаргал тоглолтоо хийнэ   
Үзсэн: 1281 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй