Шууд Chart

"Мал, мах" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

2020-10-26 15:26:13

Улсын хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай зохион байгуулж байгаа “Мал, мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас 6 чиглэлд 24 цагаар хяналтын пост, 4 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна.

Нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш пост болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар нийт 2864 толгой малын гарал үүслийн гэрчилгээг шалгаж, гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, тээвэрлэсэн 4 хүнийг тус бүр 150.000 төгрөгөөр, нийт 600000 төгрөгөөр торгож арга хэмжээ авчээ. 

“Мал, мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 4212 хүн, 1562 тээврийн хэрэгслийг шалгаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 43 хүнийг 650.000 төгрөгөөр торгож арга хэмжээ аваад байна.

Иймд гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн, тууварласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгож арга хэмжээ авах болохыг анхаарна уу.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар


"Мал, мах" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй