Шууд Chart

Дархан ээж нарт хүндэтгэл үзүүллээ

2020-10-27 10:01:07

Монголчууд эртнээс гурван удаа завсаргүй нуган үр төрүүлсэн ээжийг дархалж, “Дархан ээж” хэмээн өргөмжилж ирсэн.

Тэгвэл Төв аймгийн Зуунмод хотноо энэ сарын 25-нд 12 ээжийг “Дархан ээж”-ээр өргөмжлөв.

Тэднээс хамгийн олон хүү төрүүлсэн нь Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Ц.Даваажав юм. Тэрбээр есөн хүү, таван охин төрүүлжээ.

Мөн дархан бэр 31, уран бэр 16-г тодруулж, өргөмжлөл гардуулахад 28-81 насныхан байв.

 Тус үйл ажиллагаа нь Төв аймагт анх удаа зохиогдож байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Дархан ээжүүдийн холбоо” НҮТББ, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл ажиллажээ.

Энэхүү арга хэмжээг цаашид гурван жил тутамд нэг удаа зохион байгуулахаар болсноос гадна 182 эмэгтэйг үзлэгт хамруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дархан ээж нарт хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй