Шууд Chart

Ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ

2020-10-27 10:19:00

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон бусад хилийн боомтоор "Ковид-19" зөөвөрлөгдөн тархах эрсдэл өндөр байгаа тул Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, 15 ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газартай цахимаар холбогдож "Ковид-19"-ийн халдвар, хариу арга хэмжээний төлөвлөлтийн талаар ярилцлаа. Хурлаар "Ковид-19" халдварын дэлхий дахины байдал, ОХУ-д бүртгэгдэж байгаа өвчлөлийн тархалт, эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар санал солилцлоо. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ   
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй