Шууд Chart

Цаг хугацааны хар нүх гэж бий юу...

2020-10-27 10:44:13

Цаг хугацаанд аялах нь уран зөгнөлт зохиолын нэг гол сэдэв ямагт байсаар ирсэн. Гэвч одоо мэдэгдэж байгаагаар иймэрхүү аялал бүр гуч гаруй жилийн өмнөөс бодит зүйл болсон бололтой. ЗСБНХУ болон АНУ-ын засгийн газрын нууц архивын мэдээ баримт үүнийг гэрчилж байгаа юм. "1976 оноос эхлэн өнөөг хүртэл даалгавар биелүүлэхээр ниссэн нисэгч гэнэт өнгөрсөн үе рүү яваад орчихсон 274-өөс цөөнгүй тохиолдол мэдэгдээд байгаа.

Үзсэн харснаа дэлгэрэнгүй дүрслэн ярьсан америк, орос нисэгчдийн яриа үүний албан ёсны баталгаа болно. Эрх баригчид үнэндээ энэ мэт мэдээллийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах хүртэл нууцлахыг илүүд үзэж байгаа юм. Би олж авч чадсан бүх мэдээллээ ангилан ялгасан бөгөөд тэдгээрт дүрслэн өгүүлсэн зүйлсийг ашиглан нисэгч бүр ямар цаг хугацаанд /эрин зуун, он жилд/, хаашаа очсоныг тодорхойлсон юм" гэж Данийн физикч Покс Хеглунд ярьж байна.

Данийн физикчийн дурдсан 274 жишээний заримыг нь дор сийрүүлэв:

1976 он. Оросын нисэгч Виктор Орлов "МИГ-25" нисэх онгоцоор нисэж явахдаа доор нь байлдааны ажиллагаа өрнөж байгааг нүдээрээ харсан тухайгаа мэдээлсэн байна. Түүний санаанд хадгалагдаж үлдсэн дүр зургийг шинжилсэн мэргэжилтнүүдийн дүгнэснээр Орлов нь Америкийн иргэний дайны үед Геттисберг хотын ойролцоо 1863 онд болсон тулалдааны гэрч болсон байна.

1985 он. НАТО-гийн агаарын цэргийн хүчний нэг нисэгч Европын хойд хэсэгт байрлах баазаас нисээд гэнэт уудам нутагт нь үлэг гүрвэлийн сүрэг бэлчсэн балар эртний Африк тивд орж очсон аж.

1986 он. Оросын нисэгч Александр Устимов даалгавар биелүүлж явахдаа эртний Египетийн дээгүүр нисэжбайгаагаа гэнэтолж мэдсэн байна. Нисэгч барьж босгосон нэг пирамид болон суурийг нь тавьсан өөр хэд хэдэн пирамидын эргэн тойронд тоймгүй олон хүн овоорон байхыг олж харжээ.

1994 он. Энэ онд дээрхтэй төстэй явдал маш олон тохиолдсон аж. Флорида муж улсын дээгүүр нисэж байсан АНУ-ын агаарын цэргийн хүчний нисэгч Р.Уитмен дундад зууны Европыг санагдуулам нутаг дээгүүр нисэж яваагаа гэнэт мэдсэн байна.

Уитмен асар том түүдэг гал болон түүний дэргэд хүмүүсийн цогцос овоолоостой байхыголжхарсан гэж мэдээлжээ. Түүний дүрслэн өгүүлснээс үзэхэд тэрээр Европт тарваган тахал гаарч байх үед очсон бололтой. Нэрээ дурдахгүй байхыг хүссэн НАТО-гийн нэгэн нисэгч эртний Ром дээгүүр богино хугацаанд ч гэсэн сэтгэлд хоногшим нислэг үйлдсэн тухайгаа дүрслэн ярьсан байна. Тэрээр байлдааны морин тэрэгнүүд гудамжаар хөлхөн буйг, баригдаад удаагүй байгаа бололтой Колизейг олж харсан гэнэ.

Нэрээ мөн л нууцлахыг хүссэн НАТО-гийн Агаарын цэргийн хүчний нэгэн нисэгч Дэлхийн хоёрдугаар дайны үеийн агаарын тулалдааны хамгийн халуун хэсэг рүү ороод явчихсан тухайгаа ярьсан байна. Нисэгчийн өгүүлснээр бол холбоотнууд ч, германууд ч түүний онгоцыг харангуутаа л тал тал тийшээ нисэн одсон аж.

"Өнгөрсөн үе рүү хийсэн аяллынхаа тухай ярьсан нисэгчид ийм аялал нь 20 секунднээс илүүгүй хугацаанд үргэлжилж байсан гэдэгт анхаарал хандуулж байв. Түүнчлэн нисэгчид ийн аялахдаа дуунаасхурдан нисэх онгоцоор ч, ердийн онгоцоор ч нисэж байсан нь сонирхол татаж байгаа юм" гэж доктор Хеглунд тэмдэглэжээ. Тэгэхлээр нислэгийн хурд өнгөрсөн үед нэвтрэхтэй ямар ч холбоогүй болж таарч байна. Түүнээс гадна ирээдүй өөд аялсан ганц ч тохиолдол бүртгэгдээгүй гэдэгт Хеглунд анхаарсан аж.

Их Британийн одон орны физикч Гиберт Гайян Хеглундын өгүүлсэн тохиолдлууд үл мэдэгдэх нисдэг биөтийн нууцад нэвтрэх боломж олгож магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. "Хүн төрөлхтний бүхий л түүхэнд үзэгдсээр ирсэн үл мэдэгдэх нисдэг биет нь харь гарагийн хөлөг онгоц биш, харин өнөө үеэсээ өнгөрсөн үе рүүгээ үе үехэн яваад орчихдог бид өөрсдөө байж болох юм" гэж тэр ярьжээ.

Энэхүү цувралын хамгийн гайхамшигт нууцуудын нэг нь 1939 онд Бразилийн Рио-де-Жанейро хотоос Колумбийн Богота хот руу нисэж яваад алга болсон зорчигч тээврийн онгоцонд тохиолдсон явдал гэдэг нь өнөө болтол хэвээрээ байгаа билээ. Мэргэжилтнүүд онгоцны хаалгыг нээхэд бүхээг дотор уур нь савссан хэвээр байгаа кофетой хэд хэдэн аяга. унтраагүй нэг бус тамхи, түүнчлэн 1939 оны дөрөвдүгээр сарын 16 гэж огноолсон сонингууд байхыг олж харсан байна. Тэдгээр сонин дөнгөж саяхан хэвлэх үйлдвэрээс авчирсан юм шиг харагдаж байв. Гэвч хамгийн гайхалтай нь онгоцон дотор 36 хүний араг яс байсан билээ.

"Үүнийг тайлбарлачих юм сан гэдэг бодол надад маш их байна л даа. Онгоц яаж газардаж чадсан талаар бидэнд төсөөлөл ч алга. Онгоцны залуурын ард араг яс сууж явсан байгаа юм шүү дээ. Зорчигчдод юу тохиолдсон юм бол? Онгоцны дагалдах баримт бичигт тэр онгоцон дотор нисэх багийн гишүүдийг оролцуулан 36 хүн байсан гэж тэмдэглэсэн байв. Бидний зарим нь онгоц цаг хугацааны нүхэнд орсон байх хэмээн таамаглаж байлаа" гэж уг тохиолдлыг судлахад уригдан оролцсон 100 шинжээчийн нэг Херман Гевара ярьсан юм.

Болсон явдлын мөн чанарын тухай элдвээр таамаглахдаа шинжээчид нэгдмэл саналд хүрээгүй билээ. Цаг хугацааны нүх байдаг гэдэгт итгэдэггүй хэсэг нь энэ үйл явдалд харь гарагийнхан оролцсон гэдэгт итгэх хандлагатай байв. "Хэн нэг нь эсвэл ямар нэг зүйл энэ хүмүүсийг хөнөөгөөд дараа нь онгоцыг Боготад хүргэж ирсэн. Ийм зүйлийг харь гарагийнхан хийж чадах юм" гэж ер бусын үзэгдлийн мэргэжилтэн, доктор Глория Эрнандес хэлсэн байна.

Гэвч энэ нь, мэдээж хэрэг, сулхан нотолгоо юм, учир нь кофе, тамхи, сонин хэвлэл нь шинэхэн хэвээр байхад хүмүүс яагаад араг яс болж хувирсан нь ойлгомжгүй байна. Ер нь тэгээд тайлбарлаж чадахгүй бүхнээ харь гарагийнхны үйлдэл болгон гөрдөж болно шүү дээ.

1994 онд гайхамшигт зүйлс зөвхөн тэнгэрт төдийгүй тэнгист ч тохиолдож байв. Тэр үед сонинууд "Титаник" хөлөг онгоц сүйрснээс хойш 82 жилийн дараа Умард Атлантын уснаас амь үрэгдсэнд тооцож байсан 10 сартай охиныг гаргаж авсан тухай мэдээлж байв. Яг тэр хавиас "Титаник" хөлгийн сүйрлийн золиос болсон өөр хоёр хүн болох Уинни Кутс, ахмад Е.Ж.Смит нарыг аварсны дараа даарч бээрсэн ч цоо эрүүл бяцхан хүүхдийг олж авсан байна.

"Энэ нь эрүүл ухаантай зөрчилдөж байгаа хэдий ч юу болоод байгааг би тайлбарлахыг оролдъё. Дэлхийн энэ хэсэгт цаг хугацаа мөн чанараа алджээ гэсэн сэтгэгдэл төрж байна. 1912 онд алга болсон хүмүүс гэнэт л юу ч болоогүй юм шиг гарч ирж байна. Тэд бүр хөгшрөө ч үгүй байдаг. 'Титаник" болон түүний зорчигчид цаг хугацааны ямар нэгэн занганд орсон байх хэмээн бодогдож байна" гэж далайн асуудал судалдаг нэрт судлаач Малвин Иддланд Норвегийн Осло хотноо сэтгүүлчдэд мэдэгджээ.

Охиныг /нэрийг нь мэдээлээгүй/ Норвегийн загас агнуурын усан онгоцны багийнхан олсон байна. Бяцхан охин 'Титаник"-ийн аврах цагираг дээр уяатай хөвж байжээ. Нялх хүүхэдтэй эх хөлөг онгоцны тавцан дээр гарах үед охин нь 10 сартай байсан тухай архивын бичиг баримтад дурдсан байв. "Түүнээс хойш бяцхан охины хувьд ганц ч өдөр өнгөрөөгүй байсан" гэж олдсон хүүхдүүдийг асран халамжлахаар авсан доктор Хааланд мэдэгдсэн байна.

Авралын эдгээр дуулиант тохиолдлоос хойш Исландын баруун өмнөд эрэг орчмоор явж өнгөрөх бүх усан онгоцны багийнханд "Титаник" хөлөг онгоцны сүйрэлд нэрвэгдсэн өөр хүмүүстэй тааралдаж болзошгүйг анхааруулсан аж. Дээрх үзэгдлүүдтэй нэг төрлийн нэлээд сонирхолтой өөр нэг тохиолдол 1990 онд Куба нисэгчдийн бэлтгэл сургуулийн үеэр Куба, Гаитийн хоорондох агаарын орон зайд гарчээ.

"Би дөнгөж өндрөө аваад зохих чиглэлдээ ортол өмнө минь гэнэт хаанаас ч юм нисэж яваа агаарын бөмбөлөг гараад ирсэн..." гэж болсон явдалд ихэд цочирдсон Кубын зэвсэгт хүчний тийрэлтэт сөнөөгч онгоцны нисэгч ярьжээ. Тийрэлтэт онгоцны нисэгч нисдэг агаарын бөмбөлөгт сууж явсан хүмүүсийг усан дээр албадан буулгасан бөгөөд тэндээс нь тэднийг Кубын усан онгоц очиж авсан аж.

Аялагчид өөрсдийнхөө нэрийг Гарри Логан, Дерек Нортон нар гэж мэдүүлжээ. Тэр хоёр цочролд ороод учраа ч олохоо больсон байв. Тэд 1954 онд болсон Кубаас Пуэрто-Рико хүртэл агаарын бөмбөлгөөр уралдах тэмцээнд оролцож явсан гэж Логан ярьсан байна. Тэдэнд хэдэн цаг л өнгөрсөн мэт санагдаж байв. Гэтэл хэрэг дээрээ тэдний нислэг 36 жил үргэлжилсэн байлаа.

Тэр хоёр үнэхээр 1954 онд агаарын бөмбөлгийн уралдааны үеэр алга болсон болохыг тайлбарлашгүй үзэгдэл судалдаг Чикагогийн мэргэжилтэн Кельвин Крау нотолсон байна. Цаг хугацааны аялал яагаад. хэрхэн явагддаг талаар ямар нэгэн үнэмшилтэй таамаглал алга. Тайлбар шаардсан баримтууд л байна. Цаг хугацаа хэдийгээр зарим нэг сэжүүр өгч байгаа ч өөрийнхөө нууцыг тайлах хүсэлгүй байгаа бололтой.

Төгсгөлд нь хэлэхэд энэ бүхэнд итгэх эсэх нь уншигч таны л мэдэх хэрэг юм шүү дээ...


Цаг хугацааны хар нүх гэж бий юу...  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй