Шууд Chart

Жүдогийн өдөр

2020-10-29 09:10:26

ОУЖБХ-ноос жүдо бөхийг үндэслэгч профессор Жигоро Кано түүний мэндэлсэн өдөр буюу аравдугаар сарын 28-ийг дэлхийн жүдогийн өдөр болгон 2011 оноос жил бүр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал бий болсон билээ.  

МЖБХ нь мөн энэ өдрөөр жүдогийн арга хэмжээ зохион байгуулж өнгөрүүлдэг уламжлал тогтоод байгаа бөгөөд дэлхийн жүдогийн өдрийг тохиолдуулан Монголын жүдочид зуны олимпын наадмаас анхны медалиудыг эх орондоо авч ирсэн түүхт 40 жилийн ойн нэрэмжит МЖБХ-ны цуврал "Улаанбаатар-2020" насанд хүрэгчдийн аравдугаар сарын тэмцээнийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулсан юм.

40 жилийн тэртээ "Москва-1980" XXII зуны олимпын наадамд жүдо бөхийн төрөлд Р.Даваадалай, Ц.Дамдин нар хүрэл, мөнгөн медаль хүртэж байжээ.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, ЗХУ /Одоогийн ОХУ-ын иргэн/ Вячеслав Михайлов Хохлов дасгалжуулагчидтай

-60кг ОУХМ Янжмаа Дорж- 8-р байрт

-65кг МУАБ, МУГТ Цэнд Дамдин-мөнгөн медаль

-71кг МУГТ Равдан Даваадалай-хүрэл медаль

-78кг МУГД Довдон Дашжамц

-86кг МУГТ Дамбажав Цэнд-Аюуш

-95кг ОУХМ Дэндэв Амгаа

+95кг ОУХМ Гүсэм Жалаа

Оpen МУГТ Дамбажав Цэнд-Аюуш-шагналт V байр

Бэлтгэл хангагч тамирчид

МУГТ Галдан Жамсран

МУГТ Жамбал Ганболд

МУАЖ, ОУХМ Дамдинжав Түвшинжаргал

ОУХМ Лхагвадорж Очирбал

ОУХМ Доёд Бадрах

МУГД Банди Ганбаатар

СМ Жигмэд Алтангадас

МУГТ Сарангэрэл Хүрэлбаатар

ОУХМ Шарав Ганбаатар гэсэн бүрэлдхүүнтэй жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчид 1976, 1980, 1984 оны олимпын циклд бэлтгэл сургуулилтаа базааж, тэмцээн уралдаануудад оролцсон байжээ.

Тэмцээний нээлтийн ёслолд 1980 оны зуны олимпод эх орноо төлөөлөн оролцсон баг, бэлтгэл хангагч тамирчдын төлөөлөл хүрэлцэн ирж, тэмцээнийг нээж МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар үг хэлсэн юм.

Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод хүндэтгэл үзүүлэн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Р.Даваадалай, ОУХМ Я.Дорж, ОУХМ Г.Жалаа, СМ Ж.Алтангадас, ОУХМ Л.Очирбал нар МҮОХ-ны "Олимпын алдар" одон, гавьяат тамирчин Г.Жамсран, ОУХМ Ш.Ганбаатар нарт МҮОХ-ны "Алтан Очир" одонгоор тус тус шагнажээ.

Дээр нь СМ Ж.Алтангадаст ОУХМ цол тэмгийн гардуулсан байна.

 





























































Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүдогийн өдөр  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй