Шууд Chart

Төрийн далбаа болон Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо

2020-10-29 12:17:47

Нийслэлийн 381  жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав. 

Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.


Төрийн далбаа болон Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо  
Үзсэн: 308 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй