Шууд Chart

“Аварга” махчин шувууд дэлхийд ноёрхож байжээ

2020-10-30 11:04:25

Антарктидын хойгоос олдсон олдвор дээр үндэслэн эрдэмтэд хоёр далавчных нь нийт урт  6 метр гаруй махчин шувууд дэлхий дээр амьдарч байсан талаар мэдээлжээ.

1980 онд Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэд Антарктидын  бүлэг аралд зочилж, эртний шувууны эрүүний  болон хөлийн ясыг олсон байна. Музейд хадгалагдаж байсан дээрх олдворыг Калифорнийн их сургуулийн оюутан Петер Клоесс 2015 оноос судалж эхэлжээ. Тэрбээр бусад эрдэмтдийн хамтаар судалгаа хийж,  Антарктид тивээс олдсон дээрх яснууд 60 орчим сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан шувуудынх гэж үзсэн байна.

Урт хошуутайгаас гадна амаараа дүүрэн хурц жижиг шүдтэй дээрх шувууд үлэмж хэмжээтэй, хоёр далавчны нийт урт 6 метрээс ч илүү байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Аварга” махчин шувууд дэлхийд ноёрхож байжээ   
Үзсэн: 427 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй