Шууд Chart

Дэлхий дахины хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоо 44 саяыг давжээ

2020-10-30 11:29:45

Дэлхий дахины хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 44 саяыг даваад байна. Энэ аюулт вирусний улмаас 1.7 сая хүн нас бараад байна. АНУ, Европын орнуудад халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Гэхдээ дэлхий дахины хэмжээнд эдгэсэн хүний тоо 32 саяыг давсан эерэг мэдээлэл мөн гарч байна.

АНУ халдварын хамгийн том голомт хэвээр байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 9 саяыг давж, нас баралтын тохиолдлын тоо 233 мянгыг мөн давжээ.  Халдвар өндөртэй байгаа орнуудын жагсаалтын 2-т орж буй Энэтхэг улсад нийт халдварын тохиолдлын тоо 8 саяд хүрсэн бол Бразилд 5 сая гаруй халдварын тохиолдлын тоо бүртгэгдээд байна.

Шинэ коронавирусний халдвар хамгийн өндөр орнуудын жагсаалт 4-т ОХУ, харин 5-т Франц бичигдэж байна. Европын орнуудаас Франц, Испани улсуудад халдварын тохиолдлын тоо 1 саяыг давжээ. Латин Америкийн орнуудаас  Аргентин, Колумбд 1 сая гаруй хүн  коронавирусээр өвчилжээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхий дахины хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоо 44 саяыг давжээ   
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй