Шууд Chart

Арменийн довтолгооны улмаас Барда хотод 24 хүн амиа алдаад байна

2020-10-30 11:59:54

Өвөр Кавказ дахь зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Армени болон Азербайжан улсууд Уулын Карабахыг булаалдаж, зэвсэгт мөргөлдөөн эхлүүлснээс хойш 1 сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа. Энэ хугацаанд  эхлээд ОХУ, дараа нь АНУ  зөрчилдөөнд талуудыг гал зогсоох хэлэлцээрт зуучилсан ч  сөргөлдөөн намжсангүй, иргэд болон цэргүүд амиа алдсаар байгаа юм.

Армени улс Азербайжаны Барда хот уруу пуужин харвасны улмаас амиа алдсан хүний 25-д хүрч,  олон арван хүн гэмтэж бэртээд байгаа мэдээлэл гарч байна. Тус хотод мягмар гарагт 4 хүн амиа алдсан бол лхагва гарагт 21 хүн пуужингийн халдлагад өртжээ. Уулын Карабахын төлөөх зэвсэгт тэмцэл эхэлснээс хойш нэг өдрийн дотор ийм олон хүний аминд хүрсэн томоохон халдлага анх удаагаа болж байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ. Азербайжаны ерөнхийлөгчийн туслах мэдэгдэл хийх үедээ Армений арми цацардаг бөмбөгийг ашиглаж байна гэж буруутгажээ.

Энэ төрлийн зэвсэг нэг доор их хэмжээний хор хөнөөл учруулах аюултай учраас 100 гаруй улсад хориглогдсон юм. Ийм аюултай зэвсгийг Армени улс Азербайжаны хотууд руу харваж байна.  Баку  мэдэгджээ. Харин Армени зүгээс  дээрх мэдээллийг няцааж байгаагаас гадна  Азербайжан тус улсын энгийн иргэдийн эсрэг мөн  халдлага үйлдэж байна гэж хариу буруутгажээ. Уулын Карабах нь  Азербайжаны газар нутагт харьяалагдаж ирсэн хэдий ч тус бүс нутгийн ихэнх иргэд нь  Армени үндэстэн юм.

Үүнээс ч үүдэн Уулын Карабахын Арменичууд 1991 онд Азербайжанаас салан тусгаарлах тэмцэл эхлүүлж, 1994 онд тусгаар тогтнолоо зарласан ч олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй автономит  муж.

1991-1994 оны хооронд өрнөсөн дайны үеэр  30 мянган  хүн  амиа үрэгдэж байсан  юм. Армени Уулын Карабахын өнөөгийн статус квог хэвээр хадгалах, цаашид тусгаар байдлыг улс орнуудаар  хүлээн зөвшөөрүүлэхийг зорьж байгаа бол Азербайжан газар нутагтаа буцаан нэгтгэхээр зөрчилдөж эхлээд байна. 9 дүгээр сарын 27-нд зэвсэгт тэмцэл эхэлснээс хойш Уулын Карабах  болон Армени тал  1100 гаруй цэргээ алджээ. Харин Азербайжаны хохирлын талаар нарийн мэдээллийг өгөхгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арменийн довтолгооны улмаас Барда хотод 24 хүн амиа алдаад байна   
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй