Шууд Chart

Д.Нямхүү: Өнгөрсөн 2 өдрийн байдлаар коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй

2020-10-30 12:05:33

Өнгөрсөн хоёр өдрийн мэдээллээр коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Харин нэг хүн эдгэрсэн. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 340 тохиолдлын 313 нь эдгэрсэн. Энэ нь уг өвчин 92 хувь эдгэрэлттэй байгааг харуулж байна. Дэлхий дахинаа 479 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. АНУ, Энэтхэг, Франц, Бразил, Итали, Англи зэрэг улсад халдварын тоо өндөр байна. Энэ нь коронавирусний давтан давлагаа гарч байгааг анхааруулж байна. Ингээд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллээс сонсгоё.

Иргэн та бүхэн амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар савандаж угаах зэрэг зөвлөмжийг сайн сахих хэрэгтэй байна. 


Д.Нямхүү: Өнгөрсөн 2 өдрийн байдлаар коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй