Шууд Chart

Европ, АНУ-ын хөрөнгийн биржүүдийн уналт үргэлжилж байна

2020-10-30 12:11:54

Цар тахлын дэгдэлтээс үүдэн АНУ, Европын  томоохон хөрөнгийн биржүүдийн индексийн уналт үргэлжилж байна. Тодруулбал, АНУ-ын гол индексүүд 3.4 хувь болон түүнээ дээш хувиар унаад байна.

Америкийн аж үйлдвэрийн гол индекс болох “The Dow” 3.4 хувийн уналттайгаар хаалтын арилжаагаа хийсэн бол “S&P” 500  болон “Nasdaq”-ийн индекс  3.5 болон 3.7 хувиар бус бүр буурч, 9 дүгээр сарын түвшинд хүрч очоод байна.  Европын үнэт цаасны заах зээлд ч ижил үйл явдал өрнөж байгаа юм.

Их Британийн “FTSE 100”  2.6 хувийн уналттайгаар хаалтын арилжаагаа хийсэн бол Германы “Dax” 4.2 хувиар буурчээ. “Ковид-19”-ын тархалт нэмэгдэж байгаагаас үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлтэй багатай арилжааг хийхэд гол анхаарлаа хандуулж байна.

АНУ-д аяллын болон эрчим хүчний компаниудын хувьцааны ханш хамгийн хурдацтайгаар унажээ. Харин цар тахлын тархац саармагжаад Азийн орнуудын санхүүгийн зах зээл харьцангуй бага алдагдлыг хүлээж байна. Лхагва гарагт Японы “Nikkei” болон Хонгконгийн “Hang Seng” 0.3 хувийн уналттайгаар хаалтаа хийжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европ, АНУ-ын хөрөнгийн биржүүдийн уналт үргэлжилж байна   
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй